Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн түүхэн ойн хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын Шилдэг залууг тодруулан алдаршуулах “NEXT STOP – 2021” ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр 29 дэх удаагаа зохион байгуулагдлаа.
Улаанбаатар зочид буудлын Их танхимд болсон тус наадмын үеэр нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарт мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйгээр манлайлагч залууг тодруулж, тэдний амжилтаар нэгэн үеийнхнийг идэвхжүүлэн, шинэ цагийн залуусын дүр төрх, байр суурийг тодорхойлдог гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн наадамд УИХ-ын Ням-Осорын Учрал, “Премиум” группийн ТУЗ-ын дарга Адилбишийн Ганхуяг нар шилдгийн шилдгээр тодорчээ.

Улс төрийн ангилалд шилдгээр тодорсон Н.Учрал гишүүний хувьд хоёрдахь удаагаа УИХ-д сонгогдон, сонгогчдынхоо дуу хоолой болж, нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой ажлууд хийж яваа эрхэм юм.
Харин “Premium Group”-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг нь дөнгөж 27 настайдаа MCS группийн дэд ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан түүнийг бизнесийн хүрээнийхэн Гангар гэх нэрээр нь сайн мэднэ.
Ажилтны ширээнээс Монголын хамгийн нөлөө бүхий компанийн удирдлагын түвшинд дэвшин ажилласан А.Ганхуяг хариуцаж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа цар хүрээгээр тэр бизнесийн ертөнцөд хэдийнэ өөрийн нэр, чадлыг дархалж чадсан нэгэн юм. Хүүхдийн живхийг нийтээрээ “памперс” гэж нэрлэж занштал нь Монголын зах зээлд борлуулж чадсан Анунгоогоос эхлээд Юнител, MCS Coca-Cola зэрэг компанийн ТУЗ-ийн дарга хийж явсан түүхтэй.

