Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг МАК группын өв залгамжлагч, МАК группын Ерөнхийлөгч Н.Цэлмүүн тэнгэр шүтлэгтэй ажээ.
Тэрээр саяхан телевизээр гарсан нэгэн байгалийн шүтэн барилдлага, түүнийг аргадах бөөгийн тухай баримтат киног өөрийн стори дээрээ оруулж “Өнөөдрийн үнэнийг харуулжээ” хэмээн онцолсон байна.

Тус гэр бүлийн хувьд байгалийн баялгаар “хөлжсөн” гэх боловч ээж Хулан нь буриад угсааны бөөгийн онгодтой, олон жилийн өмнө онгодоо хүлээн авсан удган гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.
Тиймээс нөхрийнхөө үйл, хүүхдүүдийнхээ зам мөрийг тэгшилдэг ч гэх явган яриа бий.

