Хэдхэн хоногийн өмнө Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд дэлхийн аварга болсон.

Тэгвэл тэрээр өнгөрсөн баасан гаригт 24 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Тэрээр 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын том охин юм.
Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал иржээ. Энэхүү саналыг багш, шавь хоёр хүлээж аваагүй юм.



