Монголын рок попын эмэгтэй дуучдаас энэ цаг үед цойлж, тодорч буй од бол Киви хамтлагийн дуучин Ука.
Сүүлийн 6 жил хувийн уран бүтээлдээ илүү анхаарч, тэр хэрээрээ фенүүдийнхээ тоог өсгөж чадсан түүнд дэлхийн одуудын стандарт бий.
Орчин үеийн залуусын сонирхолд нийцсэн хөгжмийг өөрийн уран бүтээлдээ шингээдэг түүний мэдрэмжтэй бол ярилтгүй. Одуудад байх ёстой харизм, сайхан дуу хоолой, хөөрхөн төрх, гоолиг бие гээд түүнд байхгүй юм үгүй.
Түүнийг энэ хүртэл амжилттай яваа нь хань нөхөртэй нь холбоотой. Эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд түүний нөхөр чамгүй цаг хугацаа, хайр халамж, зориг зүрх өгдөг гэдгийг дуучин бүсгүй нэгэн хэвлэлд ярихдаа дурьдсан байдаг.







