Энэ цагийн “Vйлийн гурван толгой” амьд драмын Хоролмаагаар ард түмэнд төсөөлөгддөг нийтийн дууны гүнж дуучин Х.Мөнгөнцэцэг хоёр эмэгтэй дүүтэй.

Гэхдээ тэр хоёр дүүгийнхээ нэгэнтэй нь илүү дотно. Дуучин Б.Болдын өрхийг татаж цайг нь чанаж эхэлсэн түүнийг хэзээ ч, хаана ч, хэнээс ч цээжээрээ хамгаалдаг ганц хүн бол Х.Мөнгөнцэцэгийн дүү Х.Мөнхцацрал. Эмч мэргэжилтэй энэ бүсгүй эгчийнхээ талаарх бүх сөрөг мэдээлэлд хүчтэй хариу барьж, хэл ам хийдэг. Гадаад төрхөөрөө дуучин Х.Мөнгөнцэцэгтэй усны дусал мэт адилхан түүнийг андуурах хүн ч олон.



Чөлөөт цаг заваараа эгчийнхээ ажилд туслаж, соёл урлагийн арга хэмжээнд хамт яваа харагддаг Х.Мөнхцацрал сүүлийн үед эгчийгээ даган энд тэндэхийн хүлээн авалт, урлаг соёлын ёслолд оролцох болсон. Мөн тэдэнтэй хамт дуучин Б.Болдын ганц охин дүү Б.Баярмаа ч дөрөө харшуулах болжээ.


Олны танил ах, эгчийнхээ буянаар “дээдсийн хүрээлэл”-ийн хаалгыг хүссэн хүсээгүй татаж яваа охин дүү нар минь нэрээ хичээж яваарай.

