Монгол рок гэхээр уншигч танд дэлхийд нэрээ цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг санаанд бууж байна уу. Тэгвэл хүннү рок урсгалаар дуулдаг “Уухай” хамтлаг шинээр “төрөн” гарч, шинэ уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн байна.
Оны өмнөхөн “Сэр сэр” дуугаараа олны анхаарлыг татаж эхэлсэн тэд “Хүн сүрэг” дууныхаа клипыг үзэгч сонсогчиддоо өргөн барьжээ.
“Уухай” хамтлагийн хувьд монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ уран бүтээл болгон гаргаад буй юм. Тэд “Хүн сүрэг” дууныхаа клипэнд эртний монгол ахуй, эдүгээ цагийн монгол хөгжлийг харуулжээ. Мөн үндэсний уламжлалт бие биелгээ, бүжиг наадгайг клипэндээ оруулснаараа бусад хүннү рок хамтлагуудаас ялгаатай байгааг уншигч та клипыг нь үзээд анхаарах биз ээ.