“Universe best songs-2012” наадмын шилдэгт багтаж байсан дуучин Т.Цогсогмаа хэдийнээ уран бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болжээ.

Түүний хувьд багаасаа Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд хичээллэсэн туршлагатай уран бүтээлч юм. Өөрийгөө дуу хуургүйгээр төсөөлдөггүй тэрээр тун цог золбоотой нэгэн бөгөөд дуунууд нь ихэвчлэн цоглог хэмнэлтэй, гэгээлэг өнгө аястай байдаг.
Гадаад төрх, уран бүтээлийн өнгө аясаараа цог золбоотой тэрээр үнэндээ энгийн амьдрал дээр тун даруухан гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.
Энэ тухайгаа тэрээр “Урлагийн хүн маш нандин байх ёстой. Олны нүдэн дээр биеэ зөв, сайхан авч явах ёстой. Үргэлж сайхан энерги цацруулж явах ёстой. Хүмүүстэй маш сайхан харилцахын хүсдэг. Дуучин хүн хоолойгоороо, мөн ухаанаараа дуулдаг юм шүү” гэжээ.

