Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж байна
Папарацци

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/06/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд НПГ-ын хяналтын прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 5-ны үдэш 48 цагийн хугацаатай албадан саатууллаа.

Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын үед ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнүүдийг АТГ-ынхан нарийвчлан шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрч буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-д худалдан авсан техник, тоног төхөөрөмжүүдтэй холбоотой мэдээллийг нягтлан захирал асан Д.Нямхүүг эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй гэж үзсэн байна. Тодруулбал, ДУБ гэх компаниас дээрх төвд өндөр үнээр компьютер томографын аппарат 2020 оны гуравдугаар сард худалдан авахдаа тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон байж болзошгүй гэж буруутгаж буй аж. Түүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа юм.

АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрт нь нэгжлэг хийгээд үнэт чулуу, валют хураан авснаас гадна төрийн өмчийг хувьдаа завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд нь нотлох баримт болох бичиг, гэрчилгээ зэрэг зүйлс гарсан байна.

Үүнтэй холбоотойгоор Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхад ЭМЯ-нд удирдах алба хашиж байсан болон дээрх төвд түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс, нэр бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал зэргээс АТГ-ынхан гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.