Рок поп ертөнцийн гал цолтой, гайхамшигт хоолойтой дуучин бүсгүй бол МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа.
Одоогоос 25 орчим жилийн өмнө буюу 1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж өөрийн орон зайг бий болгосон.
Т.Ариунаа бол түүний тайзны нэр бөгөөд өөрөөр хүмүүс түүнийг Эрос Ариунаа гэж дууддаг байсан.Түүгээр тэрээр монгол олондоо бишрэгдсэн дуучдын нэг билээ.
Хувийн амьдралынхаа талаар нээлттэй байдаг тэрээр эхээсээ тавуулаа.
Харин дуучин бүсгүйн хувьд айлын том охин. Багаасаа ачааны хүндийг үүрч ирсэн Т.Ариунаа хэзээ д сайн эгч байсныг дуу нар нь хэлдэг.
Харин тэрээр дөрвөн дүү нараасаа ганц охин дүү Т.Ариунбилэгтэйгээ илүү дотно. Дуучин бүсгүйн өнөөдрийн амжилтын ард дүү нь бат зогсож байсныг ч Т.Ариунаа хэлдэг, бас талархдаг.
Тэрээр охин дүү Т.Ариунбилэгийнхээ талаар “Ээжийн минь хийдэг байсан хоолыг яг л ээж шиг минь хийж өгч, халуун хайраараа түшиг болж явдаг ХАМГААС ХАЙРТАЙ ДҮҮ минь хэмээн онцолсон байдаг.
Т.Ариунаагийн эрэгтэй дүү нарыг нэрлэвэл, Т.Бат-Орших, Т.Баттөр, Т.Баттөгс гэдэг.



