Еүншөбү овогтой
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Гомбын Золжаргал олон нийтийн анхаарал татсан, дуулиан шуугиантай сэдэв шүүрч авдаггүй.
Түүний бэлтгэсэн нэвтрүүлгүүдэд хөдөөгийн оюутнууд, өнчрөн үлдсэн ах, дүүгийн жинхэнэ түүх, бодит амьдралыг харуулдаг ч үзэгчдэд нэгийг бодуулж чаддаг. Олон жил өнгөрсөн ч мартах аргагүй сэтгэгдэл үлдээж чаддаг.
Яг л энэ жишгээрээ тэрээр өчигдөр цар тахлын үед бүтээгдсэн “Эх орондоо л очихсон” баримтат киногоо үзэгчдэд өргөн барьсан.
Түүний удам угсааг судалвал, монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн Еүншөбү овгийн хүн. Энэ овог Бямбын Ренчин гуайн хөшөөн дээр бичээстэй байдгийг мэдэх байх. Мөн “Цогт тайж” кинонд Монголын сүүлчийн хаан Лигдэнд туслахаар Еүншөбү овгийн Цогт хун тайж очдог талаар өгүүлдэг.
Түүний аав ээж хоёр хоёулаа буриад хүмүүс. Харин тэр Улаанбаатарт өссөн, хотын хүн.



