“Хөхөөний үүр”, “Орилоо н ”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээр олонд танигдаж буй залуу жүжигчин бол Р.Нандинцэцэг юм. Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдөлд хөтлөгдөн жүжигчин мэргэжлийг сонгосон.
Тэрбээр хамгийн сүүлд “Single guys” уран сайхны кинонд тоглосон бөгөөд тус кино өчигдөр кино театруудаар нээлтээ хийсэн.
Kино нээлтийн үеэр СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнагдсан байна.
Шинэхэн СТА-д урлагийн өндөр амжилт хүсье.


