Монголын баян залуусын нэг Г.Анархүүг танихгүй хүн ховор. Өдгөө 34 настай тэрээр тогтсон эхнэргүй ч, албан ёсны хоёр хүүхэдтэй.

Анхны эхнэрээсээ төрсөн охинтойгоо ойр дотно байдаг тэрээр аавынхаа үүргийг биелүүлж, School police хийж явсан удаатай.
Түүний охин нэгэн хувийн нэр хүндтэй сургуулийн гуравдугаар ангид суралцдаг.
Харин загвар өмсөгч Ю.Балжидмаагаас төрсөн бага хүү Аатөр нь энэ жил хоёр нас хүрсэн.
Тэрээр өөр өөр ээжтэй охин хүү хоёроо аль болох ойр дотно байлгахыг хичээдэг гэдгээ нуудаггүй. Бага хүүгийнхээ ээж Ю.Балжидмаатай харилцаа холбоогүй байдаг тэрээр анхны эхнэр Б.Тэмүүлэнтэйгээ илүү найрсаг харилцаатай.

