Хүний амьдралд баяр баясал, жаргал зовлон, уйтгар гуниг, омогшил бахдал гээд олон зүйл тохиолдоно.
Тэр бүхэнтэй хамт байдаг зүйл бол хүний сэтгэлээс гарсан хөг эгшиг, аяз аялгуу, хөгжим юм.

Тэгвэл монголын хөгжмийн урлагт Нацагийн Жанцанноров гэх хүн өөрийн түүхийг тодоос тод бичиж явна.
“Мандухай сэцэн кино”, “Мөнхтэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн кинонуудад түүний бүтээсэн аяз, аялгуу эгшиглэнэ.
Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт энэ хүмүүн хүүхэд залууст хандаж “Хүний дайтай явахын тулд хүлээцтэй байж сур, тэвчээртэй байж сур, ухаан зарж сур,уужуу байж сур, үг сонсож сур” гэжээ.


