Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч, МУГЖ Н.Ариунболд өөрийн цахим хуудаснаа тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж тэрлэсэн шүлгээ бичжээ.
Өдрөөс өдөрт аавынхаа өмөг түшгийг өгүүлэх болсон тэрээр энэхүү шүлэгтээ сэтгэлийн үгсээ “дайжээ”.
Тэрээр “Нуур болтол уйллаа гээд нулимс ямар барагдах биш дээ.
Нууцхан гунигаар усаллаа гээд аав минь ямар сэрэх биш дээ.

Үүдэн хойморийн зайнаас зураг нь ирээд тэврэх биш дээ.
Үүлэн чөлөөний наранд газар дэлхий сэргэх биш дээ.
Эвхээд орхисон дээл нь тэврээд намайг нөмөрлөх биш дээ.
Эвийлээд үнссэн уруул нь эвлээд хайрлаж үнэртэх биш дээ.
Гэрийн хойморь эзгүйрхэд би,тэлж хэвтээд ч нэмэргүй.
Гартаам сайхан хөөрөг нь тамxи дүүргээд ч эзэнгүй.
Өөх тос нь халиран байдаг аавын минь том аяга нь
Өөдөө харан байгаа нь надаас буян нэхэх шиг
Захиад хэлсэн үгийг нь дахиад хэлүүлж сонсмоор байна
Зүүдэндээ аавтайгаа уулзья гэж Зүүдээ хүртэл захиалмаар байна
Зориод очих аавгүй ч гэлээ би тэврээд үнсэх үртэй билээ би … би аав шигээ Аав болно.
Бүх сайхан аав нарт зориуллаа
….Н.Ариунболд бооёо “”Заримдаа сайхан аавыгаа их санаж хямрах юм даа Аав шигээ уул болж чадахгүйч гэсэн сүрлэгийг нь шүтээд, сүүдэрт нь сэрүүцсэн зэргэлдээх жаахан дов болчих юмсан даа” гэжээ.


