МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээрээ олонд танигдсан Д.Одзаяа. Өдгөө сошиал контент хийн, энд тэндийн арга хэмжээг хөтөлсөөр багагүй чинээлэг нэгэн болсон.

Дуучин нөхрөөсөө санхүүгийн хараат бус байдаг гэдгээ илэрхийлдэг тэрээр өдгөө Мальдивын арал дээр амарч яваа аж.
Түүний амарч буй Мальдивын Бүгд Найрамдах улс нь Өмнөд Ази дахь Энэтхэгийн далайн төв хэсэгт байрладаг олон жижиг салангид аралуудаас бүрдсэн өвөрмөц газар зүй, уур амьсгалтай тусгаар тогтносон аралын улс юм.
Хамгийн хойд талын арал нь Энэтхэгийн эх газраас 600 км-ын зайтай ба нийслэл Мэйл хот нь Шри Ланк улсаас 645 км-ын зайд оршдог байна.
Мальдив нь зэрэгцээ 2 эгнээ гинжин хэлхээ мэт 26 цагираган хэлбэртэй шүрэн тогтоц бүхий хясаа аралуудаас бүрдсэн ба эдгээр арал дээр тархсан 1190 жижиг аралууд нь Малдивыг дахин давтагдашгүй үзэсгэлэнт диваажин мэт харагдуулдаг.
Мальдив нь дэлхийн хамгийн нам дор улс бөгөөд Малдивын аралын хуурай гадаргуун 80% нь далайн түвшинөөс дээш дөнгөж 1 метрийн өндөрлөгт оршдог.
Мальдивын нийт газар нутгийн 99% нь далай, үлдсэн 1% нь л хуурай газар эзэлнэ. 99% нь далай гэсэн утгаараа дэлхийн хамаг төрлийн далай тэнгисийн загас, ургамлаар баялаг юм. 1% хуурай эх газар нь мөн байгалийн үзэсгэлэнт төгс билээ.


