“Ханхүү” нэрээр залуусын дунд танигдсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш өнгөрсөн 2021 ооны хавар үзэгчдийн хүртээл болсон “Ододтой бүжиглэе” шоунаас хойш нам гүм амьдрах болжээ. 
Нэгэн цагт УДЭТ-аар овоглож явсан тэрээр өдгөө чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд өөрийн гэсэн дэлгэцийн бүтээлүүдийг “урлаж” эхэлсэн байна.
Мөн үүнийхээ хажуугаар шагай цэвэрлэж бясалгадаг тухайгаа фенүүддээ сонирхуулсан байна.


Тэрээр энэ жил 30 нас хүрч буй ч ганц бие хэвээрээ байгаа.
Жүжигчин залуугийн хувьд хэдэн жилийн өмнө сайхан залуу шалгаруулах олон улсын “Manhunt International-2010” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Үндэсний хувцас” төрөлд тэргүүлсэн байдаг.
Түүний ээж Б.Нарантуяа Chance Монголын кастингийн агентлагийн захирал юм.


