Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга хайр дурлалын романсаараа шуугиан тарьдаг байсан цаг 10 жилийн тэртээ үлджээ.

Анхлан “Классик жем” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэрээр хэдийнэ гурван хүүхдийн ээж болжээ. 
Өдгөө 43 нас хүрч яваа түүний том хүү хэдийнээ оюутан болсон бол бага хоёр хүүхэд нь дөнгөж дөрөв, таван настай. 
Тэрээр амьдралынхаа ханийг “Улаанбаатар” чуулгын дуучин Баатархүүтэй холбосон.
Өдгөө хосууд хамтдаа монголын үндэсний дээлний рекламд тоглож, нүүр царай нь болох болжээ.








