Өвөл болохоор хүйтэрдэг, даардаг гэх утга бүхий бараг афоризмийг УИХ-ын гишүүн асан М.Билэгт хэлж байсан билээ.
Түүний энэхүү бараг афоризм нь мартагдаагүй байхад Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын агаарын бохирдол нэмэгдэж байгаа шалтгааныг “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд их түлж байна” гэх үг тренд болж байна.

Мэдээж хэрэг олны дургүйг хүргэсэн болохоор ийнхүү хурдан өнөөдрийн тренд болж байж магадгүй юм.
Уг нь нийслэлийн төдийгүй яамны хэмжээнд агаарын бохирдолтой тэмцэж эхнээсээ ажлууд нь үр дүнгээ өгсөн.
Харин ганц нэг хурган даргын бодолгүй ярианаас болж ийнхүү олон хүний ажлын үр дүн ийнхүү салхинд хийсч, урмыг нь хугалав.

Хотын даргын орлогч нар уг нь мэдрэмжтэй залуухан улс. Гэвч ийнхүү үе үе таагүй байдлаар олны эгдүүцлийг хүргэх боллоо. Хотын даргад гай болж байхаад зай болмоор юм !!!

