Найруулагч аавтай, жүжигчин өвөө бас ээжтэй, хөтлөгч ахтай гэдгээрээ олонд танигдсан хүн бол жүжигчин Х.Баярмаа. 
10 гаруй жилийн өмнө эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд орж байсан тэрээр өдгөө 29 нас хүрч буй.

Үеийнхэн дундаа өндөр нуруу, гоолиг бие, том алаг нүдээрээ ялгардаг тэрээр тун босго өндөртэй гэсэн шүү.

Сүүлийн үед гэр бүлийн амьдрал зохиох бодолтой явж буй ч шаардлага, санаанд нь нийцэх залуутай одоог хүртэл учраагүй гэдгээ тэр илэрхийлдэг.

Урт хөлөө гайхуулах дуртай түүнд өөрөөсөө өндөр нуруутай, ухаалаг, царайлаг, даруухан залуус таалагддаг гэнэ лээ.

