Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Оюунбат, Р.Бадралмаа нар хүүтэй боллоо
Папарацци

Б.Оюунбат, Р.Бадралмаа нар хүүтэй боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн дууны ертөнцөд амжилттай яваа гэр бүлийн нэгэн хос уран бүтээлчид бол дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа нар юм.

Хамтын амьдралаа эхлүүлээд 10-аад оныг үдэж байгаа тэд өчигдөр бяцхан хүүгээ өлгийдөж авсан байна.

Энэ талаар Б.Оюунбат цахим хуудаснаа онцолж “Ханьдаа баярлалаа” гэжээ. Тэдний хувьд өмнө нь дундаасаа нэг охин төрүүлж байсан юм.


Б.Оюунбат нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 2003-2008 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. Р.Бадралмаа нь Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 2002-2006 онд СУИС-д суралцан дуучин мэргэжлээр төгссөн. 2004 оноос эхлэн нийтийн дууны урлагт хөл тавьж, түүнээс хойш 11 жилийн турш уран бүтээлээ туурвиж байна. 2004 онд МУСТА Р.Билэгтийн хөгжим, Д.Энхбатын шүлэг “Хуримын дуу”-г анх дуулж олны хүртээл болгожээ.

Үүнээс хойш урын сангаа улам баяжуулан “Зүрхний наран”, “Жаргалтай хосын уянга”, “Хоёулаа” хэмээх олны хит болсон уран бүтээлээрээ сонсогчдын сонорыг мялааж, 2011 онд анхны “Хоёулаа” цомог, 2014 онд хоёр дахь бие даасан “Хосоороо” цомгоо гаргасан юм.

Дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа нар 2006 онд “Тэнгэрийн зүүд шиг ижий” тоглолт Эрдэнэт, Дархан хотод 2007 онд “Санахаар” тоглолт Төв аймагт, 2009 онд “Бидний шүтээн” тоглолт Дундговь, Төв аймагт, 2009 онд “Түмэндээ өргөх дуун цацал” кино концерт, 2011 онд “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Хоролмаагийн дүрд, 2013 онд “Зүрхний наран” кино концерт, 2013 онд “Зүрхний наран” тоглолтоо Эрдэнэт, Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан байдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.