Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Тарвага яагаад өвөл ичээнээсээ гардаг вэ
Папарацци

Тарвага яагаад өвөл ичээнээсээ гардаг вэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/12/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тарвага бол бусад амьтадтай харьцуулахад эрүүл мэнд, байгаль экологи, нийгэм эдийн засгийн маш онцлогтой амьтан.

Эдийн засгийн талаас нь тарвага эгэл бор ардуудын хувьд амьжиргаанд нь асар их нэмэр болдог амьтан гэхэд болно.

Өвөл ичдэг энэ амьтан идэр ес эхэлсэн энэ өдрүүдэд ичээндээ орохгүй явж байгаа гэрэл зураг сошиалд дэлгэгдэв.

Зайран С.Ариунбат: Тарвага өвөл ичээнээсээ гарах нь муугийн дохио
Тарвага идэр есийн хүйтэнд ийнхүү гүйж буйг талаар зайран С.Ариунбат өөрийн цахим хуудаснаа “ Тарвага өдийд ичээнээсээ гарна гэдэг бол маш муу зүйл! Өвөг дээдэс маань энийг муу ёр гэж үздэг байсан. Энэ бол муугийн цондон шүү! Юу л болох гээд байна даа. Хуйгаар нь авах нь дээ. Төрд байгаа бузруудыг бүгдийг нь ниргээсэй” хэмээн бичжээ.

Хамгийн өндөр настай тарвага ичээ нүхээ бөглөж, өөрөө гадна нь үхдэг
Харин Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан С.Батдорж “Тарвага ийнхүү өвөл ичээнээсээ гарч ирсэн нь цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн дархлалттой холбоотой. Тарвага бол ичдэг амьтан. Зун намар хуримтлуулсан өөхнийхөө илчийг өвлийн турш зарцуулдаг. Гэтэл ургамал дахь чийгийн хэмжээ 38 хүрэхгүй бол өөх хуримтлуулж чадахгүй. Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхэх байгалийн зүй тогтолтой. Тарвага бүлээр амьдардаг амьтан ичнээний үед хамгийн өндөр настай тарвага бүх бүлээ ичээнд оруулаад ичээ нүхээ бөглөөд өөрөө гадна үлдэж үхдэг гэдэг. Энэ жил өнтэй жил болоод энэ тарвага амьтай явж буй магад” хэмээн өгүүлсэн байна.

Эрдэмтдийн хэлж буйгаар тарвага ичээнээс гарна гэдэг нь өвс ногоо эрт ургана, дулаан сайхан зун болно гэсэн үг. Нүхээ гүнзгий таглавал хавар оройтож ирнэ, хүйтэн өвөл болохын дохио. Тэгэхээр тарвага байгалийг сайн мэдэрдэг амьтан. Хөеө цуглуулж хураахдаа идэх гэж цуглуулдаггүй. Зөвхөн олуулаа цуглаж, ичээндээ орох үедээ хэвтрээ дулаан байлгахын тулд хөеө цуглуулдаг аж. Хатсан хуурай өвсийг дулаалганд зориулж цуглуулна уу гэхээс нүхэндээ ороод иддэггүй. Яагаад гэвэл идэш тэжээлээ сойж, ходоодондоо хоол тэжээл өвс, ногооны үлдэгдэл үлдээдэггүй, тарга тэвээргээ нөөцлөн ичдэг.

Тарвага газар хөдлөлтийг мэдэрдэг

Тарвага аюулд орсон үедээ дуут дохио бусдадаа өгдөг гэнэ. Энэ дохио нь бусдаас өөр өвөрмөц байдаг аж. “Евроазийн тарваганы дуут дохионд нөлөөлдөг экологи генетикийн хүчин зүйлүүд” гэсэн судалгааг ОХУ-ын эрдэмтэн,тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович хийжээ. Тэрээр тарвага аюулд өртсөн үедээ гаргадаг дууг судалжээ. Хойд Америк, хойд Африк, төв болон Азийн улсуудаар тархан суурьшсан тарваганууд хаана амьдардгаасаа шалтгаалан аюулгүйн дохио өгөхдөө олон хэлээр “ярьдаг” аж. Н.А.Александрович “Аюул тулгарч байна болгоомжлоорой гэж сануулах үед бид орос, монгол, англи хэлээр ярьдаг шиг тэд олон хэлээр “ярьдаг”. Тархан суурьшсан нутгийнхаа онцлогоор тарвага бүр өөр өөрийн хэлтэй. Газар газрын тарвага янз бүрийн хэлтэй гэж ойлгож болно. Хэлсэнийг нь зөвхөн генетикийн хувьд төстэй ойрхон төрлүүд л ойлгоно. Бусад төрөл нь ойлгохгүй. Газар зүйн байршлаасаа шалтгаалаад тарвага бас өөр өөр хэлээр ярьж байгаатай адил. Гэхдээ энэ бол хүний хэл биш. Хүн тухайн хэлийг сураад бодол санаагаа хэлж болдог. Тарвага хэлгүй учир генетикийн өөрчлөлтийн хувьд дохио нь үе удам дамжин өвлөгдөн хөгжиж ирсэн байдаг.

Монгол тарваганы газар хөдлөлт, галав зэрэг аюулыг болгоомжлуулах дохион хэл хамгийн эртнийх. Монгол тарваганы дууны дохион дотор бусад бүх төрөл зүйлийн тарваганы дуугарч байгаа дууны элемент, дохионууд байдаг” хэмээн онцолжээ.

Тарваганы эх орон нь хойд Америк. Тэндээс анх үүсч бусад газар тархан суурьшжээ. Евроазид тарвага суурьшин хөгжиж ирсэн үеэс дуу дохио нь үүсч гарсан гэж Н.А.Александрович онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.