Хэдхэн хоногийн дараа УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан өөрийн нэрээр нэрлэсэн тоглолтоо монгол түмэндээ өргөн барих гэж буй.

Тэрээр тоглолтынхоо хэвлэлийн хурлын үеэр СТА дуучин П.Равжир гэх залуутай дөрөө харшлуулан ирсэн нь олны анхаарлыг татсан.
Түүний хоолойны өнгө, темп нь С.Жавхлан гавьяаттай тун төстэй гэдгээрээ онцлогтой.
Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул бөгөөд С.Жавхлан гавьяаттай ижилхэн Монгол дээл хувцасаараа гангарч, улс үндэстнээ гэх итгэл сэтгэл өвөрлөж явдаг нэгэн.
Түүний хувьд өмнө нь МУГЖ С.Жавхлантай “Хамаг Монгол” төсөлд идэвхтэй ажиллаж, хамаг ажлыг нь нуглалцаж явсан залуу уран бүтээлч бөгөөд ойр дотныхон нь “Жавхлангийн А copy” хэмээн хошигнодог гэсэн шүү.


