Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. 
Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлж, өөрийн үзэл бодлоо хээв нэг илэрхийлдэг түүнийг уншигчид хэзээнээс л андахгүй биз ээ.
Тэгвэл одоогоос жилийн өмнөөс эхэлж хийлч бүсгүй Австриал нөхөр Маркаасаа са л ж монгол залуутай хамтран амьдарч эхэлсэн байдаг.
Тэрбээр өөрөөсөө 10 насаар дүү эмэгтэйчүүдийн эмч залуутай хамтран амьдарч буйгаа ихээхэн нууцалсан ч, өчигдөр өөрийн цахим хуудаснаа анх удаа ил зарлажээ.
Түүний залуу амраг нь хийлч бүсгүйн нэрийг нуруун дээрээ монгол бичгээр шивvvлсэн байх аж.
Хийлч бүсгүй нэгэн цагт гадаад залуутай гэрлэснийхээ дараа Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажиллаж байхдаа оролцогч О.Баярсайханы үзүүлбэрийн дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Бороотой өдөр лагерь дээр би чиний найз бүсгүй болчихсон…” хэмээн ний нуугүй ярьсан удаатай. 
Түүнээс хойш Лагерь Дээгий, эмэгтэй Мянганбаяр гэх мэт хочтой болсон. Тэрээр нөхөр Маркийнхаа тухай Сая доллартай биш ч гэсэн сая доллартай юм шиг амьдрах тэр ухааныг эзэмшсэн хүн.
Надад тэр нь маш их таалагддаг. Аливаа зүйл дээр тийм күүл байдаг. Татганаад байдаг зан байдаг ш дээ, манай Монголчуудын. Гэтэл Марк хямдхан юм авах тийм их мөнгөтэй хүн биш гэж ярьдаг.

Юманд хоёр удаа мөнгө зарцуулах хүн биш” хэмээн магтан ярьсан байдаг.


