Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд уран бүтээлээрээ олны талархалыг хүлээсэн аав хүү найрагчид цөөн төрсөн биз ээ.
Тэгвэл энэ цагт төрсөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Төрбат болон түүний хүү яруу найрагч, зохиолч Т.Зөнбилэг нар авьяас билгээрээ ялгардаг.
Аав хүү хоёрын хувьд уран зохиолд сэтгэл зүрхээ зориулсан шигээ МАН-д итгэл сэтгэлээ зориулсан гэдгээрээ алдартай.
Яруу найрагч Т.Зөнбилэгийн хувьд утга зохиолоос сүүлийн хэдэн жил түр хөндийрч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахаар ажиллах болсон.

Харин түүний аав Д.Төрбат гуай өөрийн “хайртай” шавь Ж.Мөнхбатаа хоёр гараа өргөн дэмжсэн шигээ уран бүтээлээ тууривсаар буй.



