Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-д даргад хариуцлага тооцох уу
Папарацци

Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-д даргад хариуцлага тооцох уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/17/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн энэ сарын 7-ны баасан гарагт УИХ-ын эмэгтэй гишүүд багтсан цөөнгүй хүний хамтаар аглаг тайгын дунд орших, автомашинаар хүрэхэд бэрх Минжийн заставт очиж, ажил байдлыг нь танилцуулжээ.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт гишүүдийг аваачиж, хоёр хонуулаад 9-нд эргэж ирсэн аж.

Цар тахлын хүнд нөхцөл, эдийн засаг, төсөв, санхүүгийн хямралтай байхад УИХ-ын гишүүдийг Минжийн заставт аваачиж ажил танилцуулах шаардлага байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Төрийн ордонд “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, 100 гаруй хүнээс илэрсэн гэх мэдээлэл бий. Халдвар авсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүд байгаа юм билээ. Тэдгээрээс зарим нь халдвар авснаа мэдэлгүй Минжийн заставыг зорьж, улмаар хилчдэд халдвар тараасан бололтой.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ХХЕГ-ынхан дахиад Минжийн заставыг зорьж, халдвар авсан цэргийн алба хаагчдыг нийслэл рүү татан авчирч эмчлүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг аглаг тайга дахь заставтай танилцуулахын тулд нисдэг тэргээс авхуулаад хоол, унд байрны зардал гаргаад зогсохгүй халдвар авсан хилчдээ нисдэг тэргээр татах зардал ч хил хамгаалах байгууллага төсвөөсөө гаргасан нь лавтай.

Анир чимээгүй, цар тахлын халдвараас ангид байсан Минжийн заставын хилчдийн дунд ийнхүү халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд Хууль зүй, дотоод хэргийн болон Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чадах, эсэхийг харах л үлдлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.