Хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Л.Сөрөлт гэр бүлийн хүний хамт АНУ-д сар орчим хугацааг үдээд эх орондоо ирсэн бололтой.
Өөрийн үзэл бодлоо цахим хуудаснаа чөлөөтэй илэрхийлдэг тэрээр Монголд PCR шинжилгээг харин ч хямдхан үнээр авч байна хэмээн онцолжээ.
Тэрээр энэ тухайгаа “Америкт ковидын тестийг нулимс гарж, нумартал хийдэггүй юм байна.Өөрөө хамартаа хийж өгнө (төлбөргүй) 2-3 хонож хариу гарна. Онгоцны буудал дээр яаралтайгаар өгөхөд 225 ам.долларын төлбөр төлнө.
Эхнэртэйгээ өгөхөд 1.2 сая төгрөг салхинд хийсгэсэн. Манай Монголын шинжилгээ харьцангуй хямдхан байгаа юм байна.Үнэгүй авч байгаа юу?
Хаана ч ковидоор бизнес хийж байна. Их үү? Бага уу? л гэхээс” гэсэн байна.


