Дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууны клипэнд тоглосноор хүмүүст анх
танигдсан загвар өмсөгч, хөөрхөн бүсгүй, олон улсын модель асан Б.Батцэцэг буюу Бэбэ өдгөө 37 насны босго алхаж, хоёр хүүхдийн ээж болжээ. 
Ид мандаж байхдаа дурлалт залуугаасаа тухайн үедээ үнэтэй брэндийн цүнх, тансаг автомашин бэлгэнд авч байсан тэрээр сүүлийн хэдэн жил үл хөдлөх бизнесийн Remax агентлагт ажиллах болсон байна. Нас нь яваад ч тэр үү, амьдралын нугачаанд намба сууж, зүс нь “гу н джээ”.

Өсвөр наснаасаа загвар өмсөгч болсон Б.Батцэцэг 2000 оны “New face” уралдааны топ модель, 2007 оны “Монгол модель” агентлагийн топ модель өргөмжлөл, 2008 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчийн “Дэд тэргүүн” шагналыг хүртэж байсан. 
Мөн 59 дэх удаагийн “Дэлхийн мисс-2009” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Олон улсын модель Бэбэ Сингапурын “Carrie Models”, Хонг Конгийн “Elite” агентлагт гэрээгээр ажиллаж, Сингапур, Хонконг, Шанхайд гэрээгээр ажилладаг байлаа.
Мисс бүсгүйн аав нь Онцгой байдлын газрын урдаа барих шилдэг офицерын нэг байсан. Харамсалтай нь аав нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан Ми8-ын ослоор 14 шилдэг аврагчидтай хамт осолдон өөд болсон.
Осолд орсон Онцгой байдлын албан хаагчдаас хамгийн өндөр албан тушаалтай нь комиссар Д.Батбаатар байсныг салбарынхан нь андахгүй.

