Үндэсний бөхийн далай, даяан дархан их аварга Б.Бат-Эрдэнэ парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүний нэг.
Тэрээр короновирусын халдвар аван өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэн гарчээ.
Ковидын дараах хүндрэлээс сэргийлж зуслангийн байшингийнхаа гадна монгол гэрт өөрийгөө тусгаарласан байна.

Энэ тухайгаа “Эмчилгээ сайхан болоод гараад ирсэн. Халдвар хамгааллын дэглэмээ сахиад монгол гэртээ тусгаарлаад авлаа” хэмээн онцлоод, анхаарал тавьсан нүүр номын найзууддаа талархлаа илэрхийлжээ.

