Хошин урлагийн Х-Түц хамтлагийн гишүүн, МУГЖ Н.Онон хэдхэн хоногийн өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож олны хэл ам, атаа чө т ө өг дагуулсан нь нууц биш.

Түүнийг “эсэргүүцэгчид” МАН-ыг сайн “долоосон” хэмээн үзэж, гэр бүлийн гишүүдийнх нь бүх мэдээллийг нь дэлгэж сошиалд сэвсэн.
Тэгвэл хэл амыг үл ажран томилогдсон ажлаа хийх Н.Онон гавьяат ажлынхаа явцыг сошиалаар танилцуулах болжээ.
Тэрээр “МҮОНРТ-ийн ҮЗ өчигдөр бүрэн ирцтэйгээр өглөөнөөс орой 21 цаг хүртэл хуралдаж, санал зөрөх хэд хэдэн асуудал байсан ч хамтын шийдвэрээ гарган ажлаа урагшлуулж буйд баярлалаа” гэжээ.


