МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа рок попын нэг үеийн дуучид.
Амбиц карьеарын хувьд ойролцоо явж өнөөгийн өндөрлөгт хүрсэн тэд саяхан хамт дуулж олны өмнө гарч ирсэн нь олныг гайхшруулсан.

Тэгвэл энэ удаагийн хамтрал нь тэдний анхны удаагийнх биш аж. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 онд хамтдаа дуулж тайзнаа гарч байжээ.

Сонирхуулахад, МУГЖ Т.Ариунаа 1967 онд төрсөн, Б.Сарантуяа 1970 онд төрсөн. 20 гаруйхан наснаасаа өрсөлдөж, хэвлэл нэгийгээ үгээр өдөж, хатгасаар ирсэн Сараа, Ариунаа хоёрыг үнэнч фэнүүд нь ч өрсөлдүүлсээр ирсэн.
Харин тэд нас нь 50 хүрээд зөөлөрч, нэгэндээ найрсаг хандах болжээ. Тэд гурван насны зөрүүтэй.
Насаар дүү Б.Сарантуяа Балхжавыг Балхаа гэдэг, харин эгчмэд Т.Ариунаа нь Балхаа ах гэдэг.




