Комбуча нь эртний уламжлалт жорын дагуу бэлтгэгдсэн 100 хувь цэвэр байгалийн гаралтай ундаа юм. Уламжлалт аргаар ферментжүүлсэн ундаа гэж ч ойлгож болно.
Түүний ферментүүд нь цай эсвэл хандмалыг олон төрлийн аминдэм, энзим бичил элементүүд, үндсэн органик хүчлүүд бүхий амтат исгэлэн ундаа болгон хувиргадаг. Комбучаг дэлхийн олон оронд хэдэн зууны турш хэрэглэж ирсэн.
Харин цайны мөөг буюу Комбучагийн үүссэн түүх өнөөг хүртэл домог мэт яригдсаар байдаг юм. Олон зуун жилийн өмнөөс Япон болон Зүүн өмнөд Ази, Төвдийн орнуудад түүний ханд алдартай байсанд эргэлзэх зүйл үгүй юм. Албаны эх сурвалжуудад комбучаг анх Хятадад үүссэн гэж үздэг.
Улмаар Японд дэлгэрч Европ даяар тархжээ. Харин өдгөө Монголчууд энэ гайхамшигт эрүүл мэндийн ундааг МОНБУЧА нэрээр үйлдвэрлэж байна.
Комбуча ундаа нь ходоод өвдөх, цээж гашуун оргих, хэхрэх, гашуун зүйлээр гулгих мөн гүйлгэх оройтож идсэн хоол өглөө шингэхгүй хонох зэрэг асуудлыг нэг дор шийддэг гэдгээрээ алдартай.
Дээрх асуудалтай хүмүүс Комбуча ундааг 7 өдөр уусны дараа гэхэд цээж гашуун оргих багасаж, хоол шингээлт сайжирч байгааг өөрийн биеэр мэдрэх болно.
14 хоногийн дараагаас хоолондоо сайжирч, бие хөнгөрч, өтгөн хатах асуудлуудаа Эртний жороор хийсэн Комбуча ундааны ид шидтэй танилцмартаж эхэлдэг бөгөөд жингийн асуудал ч эхнээсээ цэгцэрдэг болохыг хэрэглэгчид дуу нэгтэйгээр хэлдэг.

