Эхнэрийнхээ хамгийн сайн продюссер байх нь магадгүй эр нөхөр хүний эрхэм үүрэг байх.
Тун амжилттай үүргээ биелүүлдэг, биелүүлсээр ч ирсэн эрхэм бол “Hero” Б.Баатар. Уртаашаа хоёр дахь бүсгүйтэйгээ нэр холбогдоод байгаа ч түүн шиг их баалуулсан эр ховор байх шүү. Яагаад баалуулдаг юм, баалуулах ёстой юмуу гэвэл мэдээж үгүй. Ойр байгаа бүсгүйгээ маш амжилттай мандуулаад байгаагаас тэр л дээ.
Түүний таалсан бүсгүй бүр олны танил болдог, зарим нь парламентад гишүүн болсон байх жишээний.
Нэгэн цагт дурлалаасаа болж багагүй баалуулж байсан тэрээр өнгөрсөн дөрвөн жилд хамтрагч, хуурай ах Ерөнхийлөгч асан Х.Баттулга, төрсөн дүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараасаа болж баалуулж дуусаагүй л байгаа билээ.
Ямартаа ч, олны танил ах дүү, амраг садан, хайр дурлалтай эрхэм найруулагч маань өнөөдөр 43 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрээр 1979 оны энэ өдөр мэндэлж байжээ.