Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Киви”-гийн охид эргэн нэгдсэн үү
Папарацци

Киви”-гийн охид эргэн нэгдсэн үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/21/2022Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анх 2004 дуучин Б.Дашдондогийн “Nature sound” дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд “Хонгор минь” дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, “Киви” хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ.

Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй.

Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, “өнгө, өнгийн” бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг. Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн.


Хэдэн жилийн турш нам гүм байсан “Киви” хамтлагийнхан The voice Mongolia шоуны дараагийн шатанд зориулж “түр зуур” нэгдсэн бололтой. Учир нь тус хамтлагийн анхлагч Ука буюу Д.Уламбаяр шоуны шүүгчээр ажиллаж буй.

Киви хамтлаг үүсэх болсон шалтгаан Укатай холбоотой. Продюсер Ангирмаа Уламбаяр хэмээх эвсэлтэй бүжиглэдэг дэгжин шар охиныг харснаар “Киви” хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг. Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний “Орхон” дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч, сурсангүй. Тэгээд хэнд ч хэлэлгүйгээр СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн боловч хоёр дахь шатны шалгалтандаа тэнцэлгүй уначихсан гэдэг.

 

Түүнийг дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан, бааранд тайчигч, бүжигчин, dj байсан гэх мэтээр ярьдаг. Хамтлагийн ахлагч Укаг “I am in Love” нэртэй бие даасан цомог гаргаснаар “Киви” хамтлаг тарах нь гэсэн шуугианыг дагуулж байв. Өдгөө 40 нас хүрч буй Ука нас, намба суусны хойно ээж болов. Тэгсэн ч тэр урлагаас хөндийрөөгүй.
Ц.Намуунаагийн хувьд Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн юм. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарж байсан ч ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг гэсэн шуум дээр учиг тайлагдсан.

 

Тэрээр таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ. Өдгөө “sodon foods” группын тэргүүн хатагтай болж, ээж болсон.
Агий буюу П.Алтанцэцэг
Агийг “хамтлагийн нөхөөс”, царайнаас цаашгүй, дуу дуулж гавьдаггүй нэгэн хэмээдэг. Түүнээс өмнө “Киви” хамтлагаас гурван ч гишүүн солигдоод гарчихсан учир тэрээр ийн хэлэгддэг билээ. Агий “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Ахтай, айлын ганц охин болохоор эрх танхи гэгддэг юм билээ.

Ц.Намуунтай “Монгол модель” агентлагийн загварын дугуйланд хамт явдаг байсан бөгөөд продюсер Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар энэ хамтлагт орох эрхээ олж авсан. Агий “Би бусад гишүүд шиг хамтлагаа тийм ч амархан орхихгүй. Хамтлагтаа тууштай байж, хүмүүсийг ташаа ойлголтоос нь гаргана” хэмээснээр нэлээд тууштай явж байгаа. Түүний нэр холбогдож явсан залуучууд цөөнгүй. Тэр утгаараа нам гүм амьдрах болсон.
Агийгаас өмнө хэд хэдэн гишүүн солигдсны нэг нь Халиун. Хамтлагаа хайртай хүнээрээ сольсон Б.Халиуны хувьд хамгийн амбицтай бүсгүй. Б.Халиуныг хамтлагтаа шалган авсанаар “Киви”-гийн анхны цомог худалдаанд гарсан. Халиуныг “Киви” хамтлагт орж ирэхэд гайгүй сайхан дуулдаг хэмээх үнэлгээг авсан. Тэрээр Олон улс бизнесийн дээд сургуулийн Гаалийн татварын ангийг дүүргэжээ. Продюссер Ангирмаагийн хатуу удирдлаган дор байдаг охид хүүхэд төрүүлж, хүнтэй болзож болохгүй гэх мэт хатуу шаардлагуудын дор уран бүтээлээ туурвидаг байсан. Харин Б.Халиун энэ шаардлагыг нь зөрчсөнөөр хамтлагаасаа хөөгджээ. Б.Халиун дуучин О.Анхаатай хайр сэтгэлийн холбоотой болсноор хамтлагаасаа гараад удалгүй 3 хүүтэй болсон.
Түүний дараа Солонго буюу Соко орж ирсэн. Хамтлагаас гарсан Б.Халиуны оронд шинэ гишүүн хайх хэрэгтэй болов. Ингээд хамтлагийн дуучин Намуун арван жилд нэг ангид сурдаг байсан Б.Солонгыг продюсер Ангирмаад санал болгосны дагуу царай зүс, бие хаа болон хэнээс ч дутахааргүй сайн бүжиглэчихдэг байсан зэрэг нь Б.Солонгыг “Киви”-гийн шинэ гишүүн болгов.

 

Гэвч Б.Солонго хайр сэтгэлтэйгээ учирч, хүүхэдтэй болсноор өмнөх гишүүн Б.Халиуны нэгэн адил хамтлагаасаа хөөгдсөн гэгддэг. Тэрээр “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болсон. Хамтлагаасаа гараад удалгүй бие давхар болж, үрийн зулай үнэрлэжээ. Одоо тэр гурван ч хүүхдийн эх болон нам гүмхэн амьдарч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.