Монголын кино урлагт үе үедээ тодрон гялалзэж, гялтганаж байсан эмэгтэй жүжигчид цөөнгүй бий.
Тэгвэл яг энэ цаг үед кино болон жүжигт шигтгээ болон гялалзаж яваа эрэлт ихтэй эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.
“Хөөрхөн” О.Дөлгөөн
Орчин цагийн Жуллетта буюу жүжигчин О.Дөлгөөн. “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлэж, ямар ч дүрд мөн жүжигт тоглох чадвартай гэдгээ харуулаад амжсан. Удалгүй УДЭТ гэх босго өндөр айлын үүдийг татаж, олон жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн гэдгээрээ фэнүүдийнхээ дунд аль хэдийн нэр хүнд өндөртэй явдаг юм билээ. Өөрийгөө үргэлж л хөгжүүлж, хөгжиж дэвших дуртай тэрбээр харийн орныг зорьж мэргэжил дээшлүүлэх сургалтад суугаад Монголдоо ирсэн. Ирсэн даруйдаа л мөн ч олон киноны саналд дарагдсан гэх бөгөөд одоогийн байдлаар “Фантастик”-ийн залуучуудтай хамтран ажиллаж байгаа юм билээ.
“ЭpoTик” дүрийн эрлэг Пунтик
Эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал. Түүнийг хүмүүс “37-р точка”, “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр сайн мэднэ. Харин тэрээр өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм. Хамгийн сүүлд тэрээр “30 өдөр, 30 се к с ” олон ангит кинонд гол дүрийг бүтээжээ.
Мөн өдгөө кино театруудаар гарч буй “Сүүдрээр гэтэ г ч ”-ийн шула м ы н дүрийг бүтээсэн байна лээ.
“Ялдамха н” төрхтэй А.Ганчимэг
“Хэцүү анги” телевизийн олон ангит киногоор олонд танигдсан жүжигчин А.Ганчимэг. Мөн л УДЭТ-аас ажлын гараагаа эхлэж, Гавьяат Э.Уранчимэгтэй нийлэн“Хувьсал” продакшнаас уран бүтээлээ туурвих болсон тэд хэсэгтээ л мандуулсан. Гэвч уран бүтээлчдийн са л ж нийлдэг замыг мөн л дайрч гарч “Хувьсал”-аасаа өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг байгуулсан.
Анхны уран бүтээл нь “Халуун зүрх” хэмээн гарснаар олон ч хүмүүсийн зүрхийг зү с с э н сайхан бүтээл болсон хэмээн өндөр үнэлгээ авсан. Сүүлийн үед гоо сайхны газар ажиллуулж байгаа тэрбээр “Фантастик”-ийн залуучуудтай гар нийлэн ажиллаж байгаа гэнэ лээ.
Удам залгасан уран бүтээлч Х.Баярмаа
Аав, ээжээсээ нуугдан байж СУИС-ын жүжиг ангид шалгалт өгч тэнцэж урлагийн хүн болохоор шийдсэн жоохон охин бол жүжигчин Х.Баярмаа. Тэртээ 2012 онд эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцоод ирсэн адтай нэгэн. Аав нь найруулагч Х.Хүсэлбаатар, ээж нь Гавьяат жүжигчин С.Өлзийхүү учраас түүнийг үзэгчид хэр сайн жүжигчин болох вэ гэдэг хүлээлт битүүхэндээ үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. Түүнийгээ ч харуулах гэж “Хүйтэн бороо”жүжиг, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй” уран бүтээлд гол болон туслах дүрээрээ фэнүүдээ нус, нулимстай нь хольсон түүх ч бий. Х.Баярмаагийн хувьд АНУ-ын Миссуригийн их сургуульд найруулагч, продюсер мэргэжлээр суралцаж төгсөөд, жинхэнэ утгаараа аавынхаа зам мөрөөр явахаар сэтгэл шулуудан эх орондоо ирсэн гэдэг. Амжилттай төгсөж ирсэн даруйдаа “Бурханы авралаар чи ирлээ” цувралд амжилттай тоглож, хэд хэдэн кино болон жүжигт дүр бүтээж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн уран бүтээл нь “Хиртээгүй сарнай” кино, “Гэм зэм” жүжиг.
“Үүлэн үст” Б.Мишээл
Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө нэмэн яваа жүжигчин Б.Мишээлийг “Үүлэн үст” дууны клип, “Boobies” инээдмийн цувралаар үзэгчид андахгүй.
Тэрээр IPTV-д богино хэмжээний кино контент хийж үзэгчдийг байлдан дагуулж буй. Жүжигчин Б. Мишээл хамгийн сүүлд “Orange entertainment”, “Nomadia Pictures”-ийн хамтран бүтээсэн “Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны кинонд тоглосон билээ.
“Жүдочин охин” Б.Ариунцэцэг
“Код”, “Их хотын залуус”, “Давхар цохилт” киногоор бидний танил болсон жүжигчин бол “Эмоци” продакшны залуу уран бүтээлч Б.Ариунцэцэг билээ. Тэрээр мөн IPTV-д орсон богино хэмжээний кино контент болох “Boobies” цувралд тоглосон авьяаслаг нэгэн. Жүжигчин Б.Ариунцэцэг сүүлд “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрийг бүтээсэн байна.
Түүнийг анх олонд таниулсан дүр бол “Амьдралд тавтай морил” цувралын жүдочин охины дүр. Энэ дүр жүжигчин Б.Эрхэмбаярын мяраалаг, царайлаг найз охин болдог.
Цагдаагийн дүрээр танигдсан Н.Мөнхсоёл
Жүжигчин Н.Мөнхсоёлыг хүмүүс “Оюутны нууц амраг”, “Хөлтрөг”, “Фэйсбүүк од”, “Мөрдөгч” “Хүүхэлдэй”, “Бэрүүд” зэрэг олон киногоор нь мэднэ. Тэрээр кино урлагт шинэлэг өнгө төрх нэмэхээр өөрийн найруулсан анхны бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо.
Инээдмийн адал явдалт “Шумка” кинонд Монголын шилдэг, шинэ залуу уран бүтээлчид болон Солонгос жүжигчин тоглосноороо онцлогтой болжээ. Түүнийг анх олонд таниулсан дүр бол “Мөрдөгч” цувралын цагдаа бүсгүйн дүр.
Жерри буюу Т.Бадамжав
“Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжавыг хүмүүс Жерри нэрээр нь сайн мэднэ. Тэрээр “One night”, “Рекит”, “ТҮЦ-ний охид”, “Улаанбаатар би чамд хайртай” кинонуудаараа алдартай. Мөн түүний хамгийн сүүлд тоглосон “Алдар+Жерри” цуврал үзэгчдэд ихээхэн таалагдсан билээ.
“Ахдаа дурладаг” Ц.Номин
Мөн л “Фантастик” продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” киногоор үзэгчдийн танил болсон бүсгүй бол Ц.Номин. Ахдаа дурладаг эрх охины дүрийг чадварлагаар бүтээсэн тэрээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсжээ.Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан бөгөөд “One night”, “Манан зүсэгч” зэрэг олон кинонд туслах дүрийг бүтээж байжээ.
Залуу жүжигчин Ц.Номин хамгийн сүүлд “Төлөөс” уран сайхны кинонд тоглосон билээ.
“Сэтгэл татам” Р.Нандин-Эрдэнэ
Монголын кино урлагийн залуу үеийнхний дунд авъяас чадвар, сэтгэл татам төрхөөрөө ялгарч буй жүжигчин бол Р.Нандинцэцэг юм. Үзэгчид түүнийг “Хөхөөний үүр”, “Single guys”, Гэнэтийн зочид ОАУСК-оор сайн мэднэ. Оноогдсон дүрээ чадварлаг гаргаж, үзэгчдийн хайрыг татсан жүжигчин бүсгүй саяхан СТА болсон. Түүний дүр төрх цаанаасаа л сэтгэл татам санагддаг.
Залуусын сонирхолыг татагч Б.Батмаа
“Шүүдэр дундуур”, “Приусны босс”, “Боссын босс”, “Хуримын даашинзтай бүсгүй” зэрэг кинонд гол дүр бүтээсэн Б.Батмаа залуусын сонирхолыг хамгийн их татдаг залуу жүжигчин бүсгүй. Тэр хэрээрээ түүнийг кинондоо тоглуулах хүсэлтэй хүмүүс олон байдаг гэсэн. Түүний анхны дүр арван жилийн сургуулийн сурагч байхдаа тоглосон МҮОНРТ-ын бүтээл “Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны дүр. Тэрээр киноны олны хэсэгт тогложээ.Түүнээс хойш их сургуулийн нэгдүгээр курст суралцаж байхдаа реклам, дууны клип, олон киноны туслах дүр дээр ажилласан. Харин анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бол “HI Honey” уран сайхны кино.