Амттан бол бидний амьдралд өнгө нэмж, баяр баяслыг авчирдаг.
Бид Комбуча ундаагаа үйлдвэрлэх хугацаандаа хүний биед ашиг тустай амттан хийх зорилго тавин олон туршилтыг хийсэн. Үүнд хамгийн тохиромжтой чихэр нь бүржмэл зөөлөн чихэр байв.
Энэхүү чихэр зөөлөн тааламжит амттайгаас гадна шүдэнд наалдахгүй, шүд хорхойтуулахгүй, аманд уусан комбуча ундааны исгэлэн чихэрлэг амтыг давхар мэдрүүлэх болно.
Бүржмэлийн үндсэн түүхий эд болох пектин нь хүнсний эслэгийн агууламж өндөр, витамин РР, Төмөр, Фосфор, Кали, Натри, Mагни, Кальци зэрэг эрдэс бодисуудаар баялаг. Комбуча бүржмэл зөөлөн чихрийг Эритритол цэвэршүүлсэн сахрын нунтгаар бүрсэн нь сахрын агууламж багатайгаас гадна илүү тааламжтай амтыг мэдрүүлэх болно.
Эритритол Чихрийн спирт гэж нэрлэгддэг Эритритол нь чихэрлэг амтаараа цэвэршүүлсэн сахар (цагаан элсэн чихэр)-ийн 70%тай тэнцэх боловч 95%ийн бага илчлэг, гликемикийн нөлөөтэй бөгөөд шүд цооролт үүсгэхгүй гэдгээрээ онцлогтой.

