Энэ жижиг байшинд зуух байхгүй, яндан байхгүй, төвийн шугам, тог цахилгаан холбоогүй. Гэхдээ дотор нь байгаа алтан загаснууд хөлдөж үхэхгүй ээ!

Учир нь энэ байшин нь гаднын ямар нэг хүчин зүйлээс хамааралгүй зөвхөн нарны энергиэр дулаанаа бүрдүүлж, тэрхүү дулааныг гадагшлуулахгүйгээр хадгална. Нэг удаа ийм байшин бариад амьдрахад үлдсэн бүх цаг хугацаандаа гал түлэх, түлш дуусах, даарах гэдэг асуудалгүйгээр алтан цаг хугацаагаа амьдралынхаа өөр чухал зүйлсэд зарцуулан амьдрах боломжтой болно.
Ид шидтэй, үлгэрийн мэт энэ шийдлийг бодит гэдгийг харуулахаар монгол инженерүүдтэйгээ хамтран, жижиг хэмжээтэйгээр олны хөлийн газруудад байршуулаад байна.
Үүний цаана чухам ямар асуудлууд шийдэгдэж болох, ямар өнгөлөг ирээдүйд биднийг хөтөлж болох олон сонирхолтой зүйл бий.

Дулаанаа Хамгаалах МООДЫГ хүн бүр хэрхэн дэлгэрүүлэх боломжтой талаар доорх пэйж рүү орж үзээрэй.
https://www.facebook.com/%D0%9C%D0%BE%D0%BE%D0%B4-181211958980805/



