“Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг өдгөө ганц бие ээж болсон. 
Нөхрөөсөө салса н шалтгаанаа удтал нуусны эцэст саяхан үнэнд гүйцэгдсэн түүний анхны хайр хэн болохыг мэдэх хүн олон биш.
“Мiss & Mister-2005” тэмцээний ялагч болж, Тайландад зохиогдсон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Авьяаслаг мистер” өргөмжлөл хүртэж байсан Б.Энхбаярыг анхны хайраа хэмээн хүлээн зөвшөөрдөг ажээ.

Б.Энхбаярын хувьд цагтаа мисс бүсгүйчүүлийг ээлжлэн сольдог залуу байв. Тэрбээр мисс Б.Гэрэлчулуунтай үерхэж унаж явсан машинаа хүртэл бэлэглэж байсан бол Б.Бадамцэцэгтэй “Ану хатан” кинонд тоглож байхдаа танилцсан гэдэг.
Тэр үед Б.Бадамцэцэг түүнд хайраа илчилж, хамтдаа авахуулсан зургаа цахим хуудаснаа байрлуулж, “би чамд хайртай” хэмээн бичиж байсан гэнэн хонгор сэтгэлдээ хөглөгдөн, хөтлүүлсэн дурсамж түүнд бий.
Гэхдээ нэг л нартай өдөр түүний тэр сэтгэл дундарсан болохыг өөрөө мэдсэн гэдэг.
Тэгээд ч мисс бүсгүйд харц унагаж, хайраа илчилдэг залуус хаа сайгүй байдаг гэнэ лээ.


