Нийтийн дууны ертөнцөд хувийн амьдралаараа дуулиан шуугиан тарьдаг залуу бол Б.Болд.
Анхны амьдралаа дуучин Э.Чулуунчимэгтэй тэртээх 10 жилийн өмнө эхлүүлж байсан тэд дундаасаа Б.Аялгуу гэх охинтой. Охин нь өдгөө ээж дээрээ өсдөг бөгөөд 9 настай.
Охинтойгоо тэр бүл уулздаггүй, охин нь яаж бэтгэ р ч байгааг нэгэн хэвлэлд Э.Чулуунчимэг ярьж байсан удаатай.
Гэтэл өдгөө мань хүн эхнэрийнхээ экс найзтай дэр нэгтгээд дахин хоёр хүү, нэг охинтой болсон бөгөөд Б.Аялгуу охиныгоо “мартса н ” бололтой шүү . Том охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэх нь бүү хэл, одоогийн эхнэр дуучин Х.Мөнгөнцэцэгтэйгээ шинэ жил хэссэн шигээ дуулж, хуурдаад явж байсан гэнэ шүү.
Анх аав болох нандин мэдрэмжийг төрүүлж байсан, “аав аа” гэж дуудан инээмсэглэдэг байсныг нь амархан мартах байсан гэж үү, Б.Болдоо минь ээ…
Эр хүн “хээгүй”, ийм мэдрэмжүүдийг мартаж болох ч, түүний хажууд нь хань болж суусан Х.Мөнгөнцэцэг танд сануулах эцэгт нь “ухаан”, сэтгэл дутлаа гэж үү?
Эцгийг нь “булаа ж” дүү нар төрүүлж өгсөн юм бол, дуучин бүсгүй танд ч тэр бяцхан охины асуудал хамаатай шүү.