Монголын зохиолын дууны ертөнцөд оюутан байхаасаа олонд танигдаж, олон сайхан уран бүтээлийн эзэн болсон дуучин бүсгүй бол А.Түмэн-Өлзий.

Түүний хувийн амьдрал уран бүтээл шигээ дардан сайхан байгаагүй. Анхны амьдралаа гадаадад олон жил амьдарсан Амараа гэх залуутай эхлүүлж, бяцхан охиноо төрүүлсэн. Гэвч тэдний амьдрал гурван жилээс хэтрээгүй.
Өөрийн цахим хуудсаараа салалтаа ил тод зарласан дуучин бүсгүй сүүлийн үед ихээхэн өнгө засах болсон.
Тэр бүү хэл, гадаад дотоодоор аялж гахай шувууны мах идсэн шигээ амарч буй.
Үүнийгээ өөрийгөө хайрлахуй хэмээн тодотгосон бөгөөд дахин хэн нэгэнтэй амьдрал зохиох гэж яарахгүй гэдгээ ч ойр дотныхондоо хэлдэг гэсэн шүү.


