Цагтаа ар халхын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэж явсан уртын дууч, тайзны сүрлэг хатагтай Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ үзэгчдийн суудалд заларсан ховорхон агшин манай гэрэл TAC.MN сайтын гэрэл зургийн дуранд өртжээ.

Тэрээр өчигдөр болсон PoetryNight Vol.2 буюу “ДАХИН ДАВТАГДАШГҮЙ” яруу найргийн үдэш цэнгүүнийг ийнхүү тухлан саатаж үзсэн байна. Ардын дуучин эмэгтэйн хувьд өөрөө шүлэг, найраг оролддог “хобби”-той.
Үүнийгээ ч нуудаггүй бөгөөд бичсэн шүлэг, мөртөө цахим хуудсаараа олон нийтэд сонирхуулдаг билээ.
Монгол бүсгүйн намба донж төгс, авьяас билгийн охь сүлэлдсэн Ш.Чимэдцэеэд цагтаа зүрх сэтгэлээ дэвсч уртын сайхан дуунд нь ухаанаа алдсан эрчүүд олон байсныг урлагийн нөхөд нь гэрчилдэг юм билээ.




