“Үнэн үү” ток шоугоор олонд танигдсан сэтгүүлч, хөтлөгч Р.Нямбаяр буюу Нба. Тэрээр нэвтрүүлэгтээ орсон зочдыг ацын шалаанд оруулж, наргиан хийдэг нь олны таашаалд ихэд нийцэж байсан.

Нэгэн хэсэг дуучин С.Сэрчмаатай хамтран “Nba & Sally” хэмээх онлайн чөлөөт ярилцлага хийж тодорхой хэмжээнд үзэгчдэд хүргэсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас “хоёр тийш” болсон.
Хэд хэдэн гэргийн нүүр үзэж яваа тэрээр өөрийгөө хүүхний тэнгэртэй гэж ярих дуртай.
Эрт үед ч, эдүгээ цагт ч бүсгүйчүүдийг найрах хамгийн зэвсэг бол шүлэг, найраг. Мань эр ч өөрөө маш романтик тул уг “зэвсэг”-ийг илүү таашаадаг гэнэ лээ.
Үүнийгээ батласан мэт PoetryNight Vol.2 буюу “ДАХИН ДАВТАГДАШГҮЙ” яруу найргийн үдэш цэнгүүнд хүрэлцэн ирсэн харагдана лээ.


