Монголын урлагийн ертөнцөд шоу хөтлөлтөөрөө олны анхаарлыг өөртөө татаж, өөрийнхөө имиджийг бүрдүүлсэн уран бүтээлч бол хөтлөгч, жүжигчин Ууганбаяр.

Өдгөө гурван хүүгийн эцэг болсон тэрээр оюутан байхдаа Уянга гэх мэргэжил нэгт бүсгүйтэй дэр нэгтгэж өдгөө 18 жилийн нүүр үзэж буй аж. Тэдний том хүү хэдийнэ 17 нас хүрчээ.
Хөтлөгч залуугийн хувьд өөрөө багаасаа эцэг эхийн салалт, хагас өнчингийн зовлон үзсэн учраас хөвгүүддээ тэр бүгдийг үзүүлэхгүйг хичээж, сайн аав байдаг гэсэн.
Мөн хөвгүүдээрээ ихээхэн бахархадаг бөгөөд өөрөөсөө өндөр нуруутай том хүүгээрээ илүү их бахархаж, итгэж явдаг гэсэн шүү.

