Жүжигчин Б.Ариунчимэгийг Ари нэрээрээ сошиалд цуутай. Угаасаа мэргэжил нь ч олон нийтэд нээлттэй, олон дагагчтай байх нь давуу тал болдог.

Өдгөө хоёр дахь амьдралаа эхлүүлээд буй жүжигчин бүсгүй гэр бүлийн “хvчирхийлэлд өртсөн” тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.
Уг “хvчирхийлэл”-ийг түүний нөхөр биш харин өдгөө нэг ой хүрч буй бяцхан хүү нь “үйлдэж” буйг уншигч та дараах зургуудаас харж болно.

Нийгэмд гэрэл гэгээтэй бүхнийг цахим хуудсаараа түгээдэг жүжигчин Аригийн жаргалтай агшинг харсан фенүүд “хүүхэд хөдөлгөөнд ороход ээж нь яг л ийм байдаг” хэмээн ярилцаж байна.
Сонирхуулахад, хүүхдүүдийнхээ суурь хүмүүжилд багаас нь анхаарал тавьдаг гэдгээ нуудаггүй Ари өөрөө номонд дуртай, ухаалаг нэгэн.
Хаана шинэ, сонирхолтой ном байна тэр бүгдийг олж уншдаг нь түүний сонголтоос илт харагддаг билээ.


