“Poetry Night Vol.2” яруу найргийн цэнгүүн өнгөрсөн ням гаригт буюу нэгдүгээр сарын 23-нд Corporate Convention центрт боллоо.
Тус цэнгүүнд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч,Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч нар оролцож өөрсдийн шүлэг яруу найргаа хүргэлээ.






Түүнчлэн тэдний зохиосон уран бүтээлүүдийг урилгаар Ардын жүжигчин Г.Равдан, Д.Жаргалсайхан /Чингис Хаан хамтлаг/, Төрийн шагналт дуучин Д.Болд, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Болд-Эрдэнэ, Б.Ганчимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Наранбаатар, О.Оюун, Б.Шинэбаяр, Г.Алтанбагана болон Н.Наранбаатар /Jazz Наагий /, Ц.Хулан/Jazz Хулан/, Э.Төрмандах, Гансувд, Нямзагд, Хандмаа, уртын дуучин Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, дуучин Анхбаяр /A Cool/, Э.Дашням /Voice/, яруу найрагч Б.Ичинхорлоо /Д.Нацагдоржийн шагналт/, Ц.Эрдэнэбаатар / МЗЭ-ийн шагналт/, Н.Гантулга /МЗЭ-ийн шагналт/, Ч.Ууганбаяр /Г.Сэр-Одын шагналт/ нар үзэгчдэд дуу хоолойгоо хүргэв.


























