“Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар Ардын жүжигчин цол хүртсэн.

Өдгөө урын сандаа 500 орчим дууны шүлэг, аялгууг бичсэн авьяаслаг уран бүтээлч тэрээр сүүлийн үед тэр бүр олны өмнө гарахаа больсон.
Харин өнгөрсөн амралтын өдөр болсон яруу найргийн Poetry night – Vol.2 цэнгүүний үеэр ирж дуу хоолойгоо өргөлөө.
Хэзээнээс “төмөр хоолойт” гэгддэг тэрээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч зэрэг олон сонгуульт ажлыг зэрэг хашдаг.





