Мөрөөдлийн театрын захирал Б.Эрхэмбаяр өдгөө хоёрдахь амьдралаа хамтлагийнхаа гишүүн Э.Намуунтай эхлүүлээд буй.
Өдгөө хоёр талаасаа нийлсэн дөрөв, дундаасаа төрсөн таван хүүхэдтэйгээ амьдарч буй тэд нэг нэгэндээ ихээхэн халамжтай гэдгээ харуулсаар буй. Тэгвэл жүжигчин Э.Намуун нөхрийнхөө айлгүйтэлд дургүйцлээ илэрхийлж буй мэт дүр эсгэн, нөхрийнхөө ажлыг дэмжин реклам хийхээ мартсангүй.
Тун удахгүй нээлтээ хийх “Этгээд” киноны нээлтийн лайвыг цахим хуудаснаа шэйрлээд нөхрийнхөө талаар “Пэйж хуудас нээсэн биш өөр хүүхнүүдтэй live хийгээд далжигнаж өгч байна аа, энэ Эрхэмбаяр гуай” хэмээн бичжээ.
Урлагийнхан уурласан дүрээр өөрсдийнхөө рекламыг хийдэг бололтой шүү.




