Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг үндэслэлгүй хөрөнгөжсөн үү
Папарацци

НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг үндэслэлгүй хөрөнгөжсөн үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/26/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригийг АТГ-ынхан шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамта л ж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн.

Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авхуулж байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч э 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн гэдэг.

Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсан гэх үйлдэл нь ч ил болж, нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй билээ. Энэ хоёр хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн АТГ-аас прокурорт шилжүүлээд байгаа аж.

Тэгвэл түүнтэй холбоотой, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ нууцалсан байж болзошгүй тухай дахиад нэг гомдлыг АТГ-ынханд өгчээ. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, “Алтай хаус” гэх хотхонд 101 ам метр талбай бүхий орон сууц авч, төрсөн дүүгийнхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулсан гэх мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд иргэд гаргасан гэнэ.

Энэ асуудлыг нэгтгэн шалгах уу, эсвэл тусад нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин өмнө нь шалгасан, дээр дурдсан хэргүүдийг прокурорын хяналтад очоод шийдэгдэхгүй удаж байгааг зарим хүн ихэд хардаж буй юм билээ. Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар таван жил ажиллаад НМХГ-т хэлтсийн дарга болж шилжиж ирсэн Ж.Ганзоригийг “Оюуны ундраа” ХХК-ийнхантай холбоотой гэж хамт ажилладаг хүмүүс нь ярьдаг. Түүгээр ч зогсохгүй “АТГ-ынхныг шалгаж эхэлмэгц Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий хүмүүстэй Ж.Ганзориг уулзаж, хэргээс мултрахыг оролдсон” гэж манайхан ярилцаж байна хэмээн мэргэжлийн хяналтын байцаагч нар өгүүлж байв.

 

НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд дээр дурдсан газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутагт нэг га газар өндөр үнээр борлуулсныг хууль сахиулагчид нь тогтоосон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.