МУСТА, Дуучин Энхболдын Чулуунчимэг өнөөдөр Төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор шагнуулжээ. Тэрээр энэхүү шагналаа өөрийн төрөлх нутаг болох Өвөрхангай аймгийн удирдлагуудаасаа хүртсэн байна


Арав гаруй жилийн өмнө ая дан, донж маяг нь таарсан “Санаандгүй учирсан дурлал” дуугаараа нийтийн дууны ертөнцөд анх хөл тавьж байсан Э.Чулуунчимэг өдгөө дуунд дуртай түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болсон.

Энэ хугацаанд тэрээр ганцаарчилсан дөрөв, хамтарсан гурав, нийтдээ долоон цомог гаргасны зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд таван удаа, Монгол эх орноо тойрон дөрвөн удаа аялан тоглосон билээ.




