Аав, ээж, эгч нь урлагийн хүмүүс. Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин бол С.Болд-Эрдэнэ. Тэрбээр “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг” зэргээс эхлээп драм гэхээсээ илүү дэлгэцийн урлагт одтой нэгэн гэж дуудуулах нь элбэг.

Өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат жүжигчин болсон тэрээр одоогоос 10-аад жилийн өмнө нэг кинонд 10 сая төгрөгөөр тоглодог, хамгийн үнэтэй жүжигчдний нэг байлаа. Найруулагчид түүнийг хамгийн дотортой тоглодог учраас хамгийн өндөр үнэ хөлстэй байх нь аргагүй гэж өмөөрдөг юм билээ. Өдийгөөс төдий хүртэл түүнд киононы саналууд маш ихээр ирдэг ч С.Болд-Эрдэнэ жүжигчний чадал шавхсан бүтээлд л “за” гэдэг байна.


Харин сүүлийн үед кинонд тоглохоос илүү тайзнаа дүр бүтээх болсон эрхэм гавьяатын үнэ ханш хэр өссөн бол? гэдэг нь сонирхолтой биш гэж үү?






