Загвар өмсөгч, бизнесмэн О.Билгүүн сошиалд тун идэвхитэй нэгэн. Тэрээр өчигдөр лифтнээс унаж ам иа алдсан гурван настай хүүгийн ар гэрийнхэнд эмгэнэ л илэрхийлээд өөрийнхөө амьдарч байсан байранд ч лифтны асуудалтай байсан талаар дэлгэжээ.

Загвар өмсөгч О.Билгүүн “Миний амьдарч байсан байрны /Маршалл, Grande Villa/ лифт дандаа л унаса н, хүн гэмтсэн гэж СӨХ-тэй байнгын хэрvvл хийж амьдардаг оршин суугчид өдөр тутамд байдаг,,, Тэгээд хэл ам хийж нэг тийш нь шийдэхгүй хав дарсан болоод л өнгөрдөг.
Лифтээр зогсохгүй тоглоомын талбайн аюулгүй байдал, зорчих хэсэг гээд асуудал зөндөө. Таны, бидний хүүхдүүд хэзээ ямар эрсдэл тулгарахыг хэн ч мэдэхгүй,,, Одооноос оршин суугчид үүнтэй маш өндөр төвшний хариуцлага тооцож аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Бид өөр өөрсдийнхөө төлөө л гүйнэ. Өөр хэн ч таны өмнөөс гүйхгүй шүү дээ… Болсон явдалд зүрх шимширч байна” гэжээ.


